Оюутнуудын амийг нэхэв

img

Өнгөрсөн сарын 26-наас хойш сураггүй байсан 43 оюутны цогцсыг Мексикийн Герреро мужийн цагдаагийнхан Мерижун мужийн ойролцоогоос олсон юм. Тэгвэл амиа алдсан оюутнуудын амийг нэхэж нийслэл Мехико хотноо эсэргүүцлийн жагсаал болжээ. Жагсагчид амь үрэгдсэн оюутнуудын зургийг барьцгааж, “Иргэдийнхээ төлөө үйлчлэх ёстой цагдаа нар аллага үйлдлээ. Тэднийг цагдаа нар хороосон” гэж байжээ.

1

“Жагсаалыг тараахын тулд цагдаа нар даралттай ус ашиглаж байгаа. Харин галт зэвсэг, цахилгаан бороохой, нулимс асгаруулагч хэрэглэхийг хориглосон” гэж Ерөнхий сайд Ник Клегг мэдэгджээ. Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето өчигдөр орон даяар гашуудал зарлаж, амиа алдсан оюутнуудын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн юм.

Сарын өмнө Герреро мужид байрлах Багшийн их сургуулийн 2000 гаруй оюутан Засгийн газраа огцрохыг шаардаж, цагдаа нартай мөргөлдсөн билээ. Мөргөлдөөний үеэр зургаан оюутан тэнэсэн суманд оногдож амиа алдсан юм. Энэхүү үйл явдлын дараа 43 оюутан сураггүй алга болсон аж. Сураггүй алга болсон оюутнуудын ихэнх нь дээрх жагсаалыг санаачилж, кампанит ажлыг удирдаж байсан аж.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ah ni :
haaguur tenesen sum be
2014-10-10
дэлгэрцэцэгт:
ядахдаа компанит гээч, юм уншаач ээ,толгой гэж олгой байна шүү
2014-10-09