Эболаг урдчилан мэдэх самбар туршиж эхэллээ

img

АНУ-ын томоохон хотуудын олон улсын нисэх буудалд Африкийн орнуудад дэгдсэн эболагийн халдвар авсан хүмүүсийг шинжилгээнд хамруулахгүйгээр урдчилан мэдэх тусгай самбаруудыг туршилтаар байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эмч нар эбола туссан байж болзошгүй хүмүүсээс 1-2 цагийн хугацаанд 7-8 удаа шинжилгээ авч, халдвар авсан эсэхийг нь тодруулдаг юм. ДЭМБ-ын захирал Маргарет Чанг “Энэхүү сунжирсан үйл явцын улмаас халдвар хүрээгээ тэлж байна” гэж мэдэгджээ.

1

Тэгвэл эболаг урдчилан мэдэх тусгай “EB” самбар халдвар авсан хүмүүсийг км-ийн цаанаас ч мэдрэх чадвартай гэж АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Энэхүү самбарт халдвар авсан хүмүүсийг урдчилан мэдэж, онгоцны ажилчдад 30 секундын дотор дохио өгдөг гэнэ. Мөн өндөр халуунтай үйлчлүүлэгчдийг таних тусгай програмыг суулгасан байна. АНУ-ын эбола вирустэй тэмцэх албаны дарга Кейт Уаз “Энэхүү төхөөрөмжийг илүү боловсронгуй болгох шаардлагатай” гэж “Ройтерс” агентлагт ярьжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bbbb:
äýëõèéí òºãñãºë îéðòîæ áàéíà. äàðààõ ìîíãîë òàéëáàðòàé âèäåîíîîñ äýëãýðýíã¿éã ¿çíý ¿¿. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-10-09