АНУ-ын иргэн хэт даврагч байж магадгүй
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд АНУ-ын иргэн гишүүнээр элссэн байж болзошгүй гэж гэж Цагаан ордноос мэдээллээ. Энэ долоо хоногийн эхээр Британи улсын иргэн Алан Хеннингийг хэт даврагч цаазалсан юм. Түүнийг цаазалсан хэт даврагч 2005 онд АНУ-ын иргэн болсон Мухамед Хамзах Кхан гэгч байх магадлалтай хэмээн Холбооны мөрдөх товчооны дарга Жамес Комеу хэлэв.
1
Тэрбээр “Алан Хеннинг цаазалсан этгээд багтай байсан ч түүний нүд харагдаж байсан. Хэт даврагчийн багтай зургийг Мухамед Хамзах Кхантай харьцуулахад тохирч байсан” гэж хэлжээ.
Мөн Ерөнхийлөгч Обама тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдадигийн толгойг сая доллароор үнэлсэн гэж “AFP” агентлаг мэдээлэв.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ