Нохойноос болж мөргөлдөөн үүсэв

img

Либери улсын эболатай тэмцэх албанд ажиллаж байсан Испани улсын иргэн, сувилагч Тереса Ромеро Рамо энэ долоо хоногийн эхээр халдвар авсан нь тогтоогдож, хоёр хоногийн өмнө Мадрид хотын төв эмнэлэгт хүргэгдсэн билээ.  Тэгвэл сувилагч бүсгүй Либерид байх хугацаандаа Экскалибур нохойтойгоо хамт байжээ. Тус улсын Эрүүл мэндийн яам сувилагчийн нохой халдварын голомтод байхдаа халдвар авсан хэмээгээд устгахаар болсон аж. Эмнэлгийн ажилчид өчигдөр нохойнд нойрсуулагч тариа тарьж, устгалд оруулсан байна.

1

Энэхүү үйл явдлын дараа олон мянган уурссан испаничууд нийслэл хотноо жагсаал зохион байгуулж, цагдаагийнхантай мөргөлджээ. Жагсагчид “Ямар ч гэмгүй, халдваргүй нохойг аллаа” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Мөргөлдөөний үеэр 100 гаруй жагсагч гэмтжээ. Мөн олон нийтийн сүлжээнд тус улсын ЭМЯ-ыг шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Дуучин Лейди Гага, Жастин Бибер, Селена Гомез, жүжигчин Леонардо Ди Каприо нар Испанийн ЭМЯ-ыг шүүмжилсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Каприо “Экскалибур нохой эбола туссаныг батлах баримтаа гаргаад ир” гэж жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene eserguutsegchded ebola teesen nohoi uldeed uursdiig ni uhuuleh chuhal baisan yum baihdaa. teneg maluud baina
2014-10-09
euro:
teneg europechuud nohoind l hairtai yum bn l daa. ukraind humuus buuduulj uhej bhad uugshuuleed bsan, africt huunduud ulsuj uhej bhad ediin zasgiin aluurchdaaraa bayalgagiig ni tsulmuulseer l bn.
2014-10-09
irgen :
teneg ispanchuuud
2014-10-09