Гүнжийг ихэр охин тээж байгаа гэв
Британийн угсаа залгамжлах ханхүү Жорж Александр Луигийн ээж, гүнж Кейт Миддилтонг өнгөрсөн сарын дундуур жирэмсэн хэмээн хэвлэлүүд бичиж байсан юм. Тэгвэл гүнжтэнг хоёр ихэр охин тээж байгаа гэж “Hollywoodlife.com” мэдээллээ. “Энэхүү мэдээллийг ордны ажилтнууд баталж байгаа” гэж “www.dailymail.co.uk” бичжээ. “Гүнжтэн зургаан долоо хоногтой жирэмсэн” гэж Букингемийн ордноос мэдэгдсэн ч, хүүхдийн хүйс болон ихэр эсэхийг нь хэлэхээс татгалзсан байна.
1
Зарим хэвлэлд бичсэнээр ханхүү Уильям ихэр гүнжүүдээ Маргарет Элизавета, Диана Элизавета гэж нэрлэхээр болсон гэв. Гүнжтэнг жирэмсэн гэх мэдээлэл гарсны дараагаас Кейт олны өмнө гараагүй юм. Харин твиттер, инстаграм, фэйсбүүкийн хэрэглэгчид энэхүү мэдээллийг худал цуурхал гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ