Сирийн дүрвэгсдийг хүлээн авч магадгүй
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагаанаас зугтааж эх орноосоо дүрвэсэн иргэдийг Турк улс хүлээн авч магадгүй гэв. Өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн Сирийн 10 мянга гаруй иргэн Туркийн хил орчимд байршаад байгаа юм. Энэхүү үйл явдлын улмаас Туркийн Ерөнхийлөгч Режел Тайип Эрдоган Сири улстай хиллэдэг хилээ хааж, хил орчимдоо цэрэг, танк байршуулсан юм.
1
Истанбул хотноо өчигдөр Туркийн гадаад хэргийн сайд Ахмет Давутолу Сирийн гадаад хэргийн сайд Валид аль-Муалемийг хүлээн авч уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уулзалтын төгсгөлд Давутолу Сирийн гадаад хэргийн сайдад хандаж “Хүнд нөхцөлд амьдарч буй Сирийн дүрвэгсдийг хүлээн авах асуудлаар Ерөнхийлөгч Эрдогантай ярилцах болно. Та бүхэнд нааштай хариу өгнө гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.
Турк улсад гурван жилийн хугацаанд Сирийн 90 мянган хүнийг хүлээн авч, орогнох эрх олгосон байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ