Сурагчдыг хичээлдээ явахыг зөвлөв

img

Хонконгийн 10 гаруй их сургуулийн оюутнууд Бээжингийн удирдлагуудыг эсэргүүцэж, сонгууль явуулах нээлттэй ирэх олгохыг шаардсан юм. Энэ долоо хоногийн эхээр долоон ахлах, дунд сургуулийн 2500 гаруй сурагч жагсаалд нэгдсэн билээ. Энэхүү үйл явдлын улмаас тус улсын захирагч Лин Чун-Иен сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан юм.

_

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын тоо багассаны дараа өчигдрөөс эхэлж сургууль, цэцэрлэг хэвийн ажиллагаандаа орж сурагчдаа хүлээн авах болжээ. Тэгвэл хичээлдээ явахгүй, жагсаалд нэгдсэн сурагчдыг хичээлдээ явахыг БНХАУ-ын Боловсролын сайд Юань Гуйрэнь зөвлөсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Тэрбээр “Хичээлээ тасалж, өөрийгөө хохироож буй Хонконгийн ахлах, дунд сургуулийн сурагчдыг хичээлдээ явахыг зөвлөж байна. Тун удахгүй оюутны төлөөлтэй Бээжингийн удирдлагууд уулзах болно” гэсэн байна.

.

Жагсаалд нэгдсэн сурагчдын тэргүүн Лестер Шум “Article.wn.com” сайтад ярихдаа “Оюутнууд хэзээ жагсаалаа зогсооно. Тэр өдрийг хүртэл хичээлдээ явахгүй” гэж хэлжээ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

отгонсүрэн:
хүлдэг нь яаж байгаа юм бэ ?
2014-10-10