“МН17”-ын сүйрлийн дараа зорчигчид амьд байсан уу

img

Өнгөрсөн долоодугаар сард Малайзын агаарын тээврийн “МН17” онгоц Украины Грабово хотод осолдсон юм. Энэхүү ослын улмаас 280 зорчигч болон багийн 15 гишүүн бүгд амиа алдсан билээ. Энэхүү осолттой холбоотойгоор Голландын Гадаад хэргийн сайд Франс Тиммерманс мэдэгдэл хийсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.  Тэрбээр “МН17 онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын нэг нь хүчилтөрөгчийн багтай олдсон. Энэ нь Малайзын онгоц пуужинд оногдсон даруйд зорчигчид бүгд амь үрэгдээгүй  гэдгийг нотолно. “МН17” онгоц сүйрсний дараа зорчигчид амьд байсан. Бид энэ мэдээллийг батлах болно” гэж хэлжээ.  Харин энэхүү хэргийг шалгаж буй Европын холбооны ахлах шинжээч Александр Хааг хэлэхдээ “Голландын талаас мэдэгдэж байгаа шиг хүчилтөрөгчийн баг зорчигчийн аманд зүүлт биш хүзүүг нь ороосон байдалтай олдсон” гэсэн байна.  “МН17” онгоцны ослын улмаас Голланд улс 198 иргэнээ алдсан юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ