Жессика Симпсоныг сүрдүүлжээ

img

Гэмт этгээдүүд дуучин Жессика Симпсоны хүүхдүүдийг хулгайлна хэмээн сүрдүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин бүсгүй хоёр настай Максвелл Дрю Джонсон болон нэг настай Эйс Кнут гэх охин, хүү хоёртой билээ. Симпсоны ээж Сара Симпсон “TMZ” сайтад “Өчигдөр 20.00 цагийн үед нэг хүн залгаад “24 цагийн дотор сая доллар дансаар шилжүүлэхгүй бол охин, хүү хоёрыг чинь хулгайлах болно. Мөн 30 минутын дараа хоёр хүн залгаж охиныг минь дахин сүрдүүлсэн. Энэ явдлын дараа Симпсон нөхөр Эрик Жонсонд хэлж, Нью Йорк хотын цагдаа нарт хандсан. Цагдаа нар дуудлагын дагуу гэмт этгээдүүдийг шалгаж байгаа” гэж ярьжээ.

Симпсон твиттертээ “Сайхан амьдарч байгаад минь бүү атаархаач. Би айж байна. Миний хүүхдүүд хохирогч болох ёсгүй” гэж жиргэсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erbv:
jessica simpson 1 terbum dollartai bolson, 1 saya dollar ugsun ch chadna. gehdee gemt edgeeduud yallagdah yostoi
2014-10-11
darjaa:
tiimee bidend bitii ataarh....
2014-10-10