“Эко” сурагч С.Буянхишигийг хүлээн авч уулзлаа
БОНХ-ийн сайд С.Оюун өнөөдөр “эко” сурагч С.Буянхишиг хүүг хүлээн авч уулзан, баяр хүргэж гарын бэлгээ гардууллаа. Ийнхүү хөдөлмөрч хүү БОНХ-ийн сайдаас урмын үг сонсож, шинэчлэн хэвлэгдсэн Монгол улсын улаан ном, байгаль ан амьтдыг хайрлах тухай адал явдлаар дүүрэн “Ногун” цуврал болон “сanon” брэндийн зургийн аппаратаар шагнуулав.
а
Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч С.Буянхишиг нь Сэлбэ голын хогийг гурван жилийн турш цэвэрлэж буй юм. Тэрбээр аав, ээжийнхээ “байгаль орчноо хайрлаж, хоггүй цэвэрхэн байлгах хэрэгтэй” гэсэн сургаалийг дагаж, Сэлбэ голоо цэвэрлэж эхэлжээ. Тэрбээр өдөр бүр голоо цэвэрлэхийн эрмэлздэг ба 3-4 км явж гол дотор болон голын эрэг хавийн хогийг цэвэрлэдэг. Өдөрт 3-4 цаг зарцуулдаг гэж ярьж байв.
а
Ажилсаг, хөдөлмөрч С.Буянхишиг хүү бусад хүмүүст хандан “голын хогийг байг гэхэд хашааныхаа хогийг цэвэрлэчихээд байвал гэр хорооллын гудамжууд цэвэрхэн байна. Байгаль орчноо хайрлая, цэвэрхэн байлгая” гэж уриалав.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ