Катчер охиныхоо зургийг заржээ
Жүжигчин Эштон Катчер мэндлээд удаагүй байгаа охиныхоо зургийг “People” сэтгүүлд 750 мянган ам.доллароор зарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уатт Исабелли охины зурагтай сэтгүүл ирэх сард худалдаанд гарахаар болжээ. Катчер охиныхоо зургийг зарсан мөнгөөрөө Баруун Африкийн орнуудад дэгдсэн эбола вирус дэгдсэн орнуудад хандивлахаар болсон байна.
Тэрбээр твиттертээ охиныхоо төрсний гэрчилгээг байршуулаад “Намайг охиноороо тоглолт хийж байгаа гэж бүү бодоорой. Манай гэр бүл олон хүнийг үхэлд хүргэж байгаа эбола вирустэй тэмцэхийн тулд нүцгэн зургаа зарахад ч бэлэн” гэж жиргэжээ.
“TMZ” сайтын мэдээлсэнээр нярайлаад удаагүй байгаа жүжигчин Мила Кунис “Playboy” сэтгүүлд зургаа даруулсан гэжээ. Тэгэхдээ энэхүү мэдээллийг Кунис батлаагүй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ