“Хүмүүс хог хаяхаар гомддог ч шантралгүй цэвэрлэдэг”

img

Есөн настайгаасаа Сэлбэ голын, эрэг, тохойн хогийг цэвэрлэж эхэлсэн, байгаль дэлхийдээ хайртай, ажил хичээнгүй хүү С.Буянхишигтэй ярилцлаа. Түүнийг өнөөдөр БОНХ-ийн сайд хүлээн авч уулзсан ба хүү аавынхаа хамт иржээ. Ингээд С.Буянхишиг хүүтэй ярилцсанаа хүргэж байна.

а

-Сэлбэ голын орчимд шилжиж ирээд голын хогийг цэвэрлэж эхэлсэн гэсэн. Яагаад энэ ажлыг хийхээр болсон талаар яриагаа эхлэе.

-Би Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн. Тэгээд намайг бага байхад манайх Улаанбаатар хотод Баянхошуунд шилжиж ирсэн. Тэндээсээ одоо байгаа газар буюу Сэлбэ голын орчимд шилжиж ирээд найман жил болж байна. Энд ирээд аав маань голыг хогийг цэвэрлэдэг байсан би дагаад явдаг байлаа. Том болоод дөрөвдүгээр ангиасаа эхлээд голын хогийг өөрөө цэвэрлэдэг болсон. Аав маань ч ажилдаа явчихна. Манай өвөө, эмээ, аав, ээж маань байгалд хайртай, хүндэлж дээдэлдэг хүмүүс байдаг. Тэднийхээ сургамжаар байгаль дэлхийгээ хайрлаж, гол усаа цэвэрлэж байна.

а

-Хэдэн км орчим газрыг цэвэрлэдэг вэ. Нэг цэвэрлэхэд хэдэн шуудай хог гардаг вэ?

-Нэг их хол явж чаддаггүй. Гэхдээ энэ хавийнхаа 3-4 км газрыг явж цэвэрлэдэг. Нэг цэвэрлэхэд 3-4 шуудай, заримдаа түүнээс ч олон шуудай хог гардаг. Ер нь байгаль, дэлхий цэвэрхэн байвал бид өвчин тусахгүй, байнга цэвэр агаар амьсгалж байна. Хог цэвэрлэхэд гялгар уут их гардаг. Энэ нь агаар, газрын хөрсөнд маш их хор учруулж байдаг. Тиймээс сайн цэвэрлэж байх хэрэгтэй.

а

-Чамд хүмүүс тусалж байна уу?

-Тэр хавийн хүүхдүүд тусалдаг. Бас манай ангийн н.Энхтүвшин гэдэг хүүхэд хамт цэвэрлэж байгаа. Найздаа болон тэр хавийн хүүхдүүдэд их баярладаг.

х

-Цэвэрлэгээ хийхдээ ямар хугацаа зарцуулж байна.

-Би өглөө 08:20 цагт хичээлдээ яваад 13:30 цагт тарж ирдэг. Тэгээд гэртээ ирээд чөлөө заваараа голоо цэвэрлэнэ. 2-3 цаг, заримдаа түүнээс ч илүү хугацаа зарцуулдаг. Амралтын өдрүүдэд дулаахан байвал нэлээн сайн, удаан цэвэрлэнэ. Одоо өвөл болох гээд голын ус хүйтэн байна. Гэхдээ хөлдөхөөс нь өмнө цэвэрлэхгүй бол хавар голоор нэг хог урсаад муухай байдаг юм.

х

Дүү нараа байгальд хайртай болгож хүмүүжүүлнэ 

х

-Гэрийнхэн нь тусалдаг уу?

-Манай аав, ээж хоёр барилгын ажил хийдэг. Би хоёр дүү, хоёр эгч, нэг ахтай манайх чинь өнөр өтгөн айл шүү дээ. Ах, эгч нар заримдаа тусална аа. Харин хоёр дүү жаахан болохоор одоохондоо сайн мэдэхгүй. Гэхдээ том болохоор нь дагуулж голоо цэвэрлээд, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлтэй хүмүүс болгоно гэж боддог.

ө

-Цэвэрлээд байхад нь хүмүүс хог хаяад байвал уур хүрч, гомддог байх.

-Тэгэлгүй яахав. Заримдаа уурч хүрч, гомддог. Гэхдээ би шантардаггүй ээ.

х

-Голоо цэвэрлэхээс гадна, тэр хавийг тохижуулахыг хүсдэг гэж ярьж байсан.

-Тиймээ. Тэр хавьд нэг хэсэг шавартай газар байдаг юм. Хүмүүс хүүхдүүдээ сургууль, цэцрлэгт нь хүргэж өгч, авахдаа тэрүүгээр явдаг. Дандаа хүүхдээ өргөж гарна. Гутал нь шавар болоод байдаг. Тэнд жижигхэн ч гэсэн гүүр барих юмсан гэж боддог. Бас тэр хавьд гэрэлгүй харанхуй болохоор хүмүүс шөнө орой явахдаа нохойд уруулах гэх мэт асуудал байдаг. Тиймээс гэрэлтүүлэг хиймээр байдаг юм. Мөн дараа жилээс үр энэ тэр авч байгаад голынхоо орчимд мод таръя гэж бодож байгаа.

ө

-Чамайг хөдөө яваад ирэхэд Сэлбэ гол их хогтой болсон байсан гэсэн.

-Харин тийм. Долоо хоног хөдөө яваад ирсэн чинь “аймаар” их хогтой болчихсон байсан. Уг нь тэр хугацаанд хүмүүс цэвэрлэсэн бол тийм болохгүй байсан гэж бодогдсон. Хүмүүс хашаа болон орй орчмын хогоо цэвэрлээд, голын эрэг, тохойд зугаалахдаа хогоо хаядаггүй бол тийм их хог овоорохгүй л дээ.

а

-Сургуулийн удирдлага багш нь мэддэг байсан уу. Танай ангийнхан ангиараа чамд тусалж байв уу. Дунд сургуулиа төгстөл голоо цэвэрлэх үү?

-Манай ангийн багш, зарим хүүхэд мэддэггүй байсан. Зарим нь бол мэддэг, хамтдаа голын хог цэвэрлэдэг хүүхдүүд бий. Би дунд сургуулиа төгстлөө цэвэрлэнэ гэж бодож байгаа. Угаасаа л голынхоо хажууд байх юм чинь. Хүмүүс хүүхдүүдээ багаас нь байгаль орчиндоо хайртай болгож сургавал сайн гэж боддог.

а

-Сургуулийнхаа “Эко клуб”-т явдаг уу?

-Саяхнаас сургуулийнхаа Эко клубын гишүүн болсон.

а

-Ямар сурдаг вэ. Илүү дуртай хичээл нь юу вэ.

-Гайгүй сайн сурдаг. Биологи, Газарзүйн хичээлд дуртай.

а

-Гимнастикаар хичээллэж байсан гэсэн.

-Та яаж мэдэв /инээв/. Би гимнастикаар дөрвөн жил хичээллэсэн. Дүүргийн болон сургуулийн тэмцээнээс хоёр алтан медаль авч байсан. Өдөр яваад л орой тарж, голоо цэвэрлэж чадахгүй байсан болохоор хичээллэхээ болиод байгаа.   

а

-Ирээдүйд ямар мэргэжил сонгох вэ?

-Цагдаа болно. Багаасаа л тэгж  мөрөөддөг байсан.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zohin :
ene huuhdiig yaj oloh we? aaw eejiinh ni utas bna u? holboo barih gesiin tuslaach
2014-10-27
мундаг:
хүн бүр хүүхэд бүр энэ хүү шиг идэж уусан юмныхаа хогыг хогын саванд хийж сурая..хүмүүс үнэхээр ухамсаргүй гудамжинд идэж байсан юмныхаа цаасыг зүгээр л хаяад явчмхдаг юм билээ..явж байгаа газраа л хаячихна..хогын сав хажууд нь байж байхад шүү дээ..тийм л ухамсаргүй байна ш дээ..хүүхэд нь зайрмаг идээд идсэн газраа цаасаа хайя байхад ээж нь харж байгаа мөртлөө хараагүй юм шиг л байдаг юм билээ..имй хүмүүсийг зурагыг нь аваад интернэтэд тавьнаа..бүү хүний эрх мэрх гэж олон юм яриад байгаарай.ичихгүй бол хүүхдүүддээ хогоо хогын саванд хий гэж зааж сурга
2014-10-12
zochin:
mongolin tal ni ene huu shig ch bsan bol manai uls hugjinuu!
2014-10-11
zocnin :
sain yilsiig delgeryyleh tusam dagagsad olshircn sain saihan yils ulam delgerne . ene met hynii sain saihniig olon bicnij bwal bidnii sain saihn amidrald heregtei
2014-10-11
zalbiray:
burhan chamaig eveeg! cham shig huuhduud olon baigaarai gej guseh bn...chinii ureedui gegeeleg baig! amjilt huse!
2014-10-11
saihan:
engiin saihan ardiin huuhed mash saihan humuujij bn.sain bn duude amjilt husie.baigali delhii ene ger buld buyna ognoo.
2014-10-11
tvmee:
үнэхээр бахархаж байна амьдралд нь аз жаргал хүсье дүүдээ мундаг юмаа төрөөс энэ хүүхдийг харж үзмээр юмаа төрийн өндөрлөгүүдээ
2014-10-10
zorge ! :
aav eej nii ih l saihan humuus baigaa baih daa ! minii duug ene delhii hair enereleer dutaahgui avch yvah bolno oo ! chinii zurh uneheer engiin hirnee denduu saihan setgeleer tsohildog ym bna ! manai mongoliin olon miangan huuhed iim l saihan setgeltei baigaa gedegt bi itgeltei bna ! j
2014-10-10
хххх:
б аярлалаа энэ хүүд олон хүүхэд ийм зөв байгаасай өчигдөрхөн 2 -р сургуулийн урдуур явж байхад яг энэ хүүгийн насны 3 хүү1 охин хоорондоо ноцолдож яваад зайрмагны цаасаа шууд газар хаячихсан яаж байгаа юм гэж хэлэх гэтэл нэг эмэгтэй арай ойр явсан болоод хогоо шууд хаячих юм гэхэд огт тоосонгүй гэтэл ....багш ирж бна гэхтэй зэрэгцэж залуухан эмэгтэй багш зөрөхдөө ямар гоё юм идэж яваа гэчихээд л яваад өгсөн гэтэл уг нь тэр багш хүүхдүүдийг хог хаяж гудмаар хүмүүст төвөг удан ноцолдож явааг харсан шдээ би ийм багштай хүүхдүүд яаж ч хүмүүжих вэ гэж урам хугаран бодсон бас ээж аавууд нь хүүхдээ ингэж хүмүүжүүлэх ч гэж харамссан хүүхдүүд буянхишиг хүүгээс үлгэр аваасай
2014-10-10
kkkkkk:
сайн ч хүүхэд, сайн ч сайд байна. энэ хүүг олж харсан сайд бас чухал шүү...... хүүдээ баяр хүргэе эх дэлхийгээ хайрлах ариун сэтгэлт хүү байна.
2014-10-10
иргэн:
томчуудаас ухаантай мундаг хүү байна. том хүмүүжил шүү
2014-10-10
oyunaa:
sain huuhed bn aav eej n huuhdee zuv humuujuulj bgaad bayar hurgie tanai ger buld az jargal husie.ireeduid sain hun bolooroi amjilt husie
2014-10-10
иргэн:
энэ хүүг оюуны оронд байгал орчны сайд болгочихвол илүү үр дүнтэй амьдралд ойрхон ажил хийнэ дээ. наад хүүгээ оюун авгай өөрийнхөө орон тооны зөвлөхөөр авч ажилуулаарай.
2014-10-10
зочин:
жинхэнэ эко сурагч байна даа
2014-10-10
зочин:
үр хүүхдээ ийм ёс суртахуунтай болгож хүмүүжүүлсэн аав, ээжид нь талархах хэрэгтэй. хүүгээ мундаг хүмүүжүүлжээ. ийм хүүхэд байхгүй шүү. төрөөс ийм хүмүүсийг урамшуулж, шагнах хэрэгтэй. дүүдээ амжилт хүсье.
2014-10-10
jagaa:
mash sain hvv bna. chamd amjilt hvsie. sain hvv bna shvv
2014-10-10
zochin:
vmar mundag xvv be amjilt xvsii
2014-10-10
irgen:
mash sain baina minii duu. chamaas hun bur ulger duurial avch yadahdaa hogoo il hayahaa boliosoi.
2014-10-10