Хотын гудамж-Миний нутаг
Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар Соёл Урлагийн Их Сургуультай хамтран “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Хоёр дахь жилдээ зохиогдосн энэхүү өдөрлөг Анкарагийн гудамжинд буюу СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар хүртэлх автозам дээр зохиогдсон юм.
a
Аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, нийслэлийн иргэд оролцдог тус өдөрлөгөөр СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд урлагийн тоглолтоор бэлэг барьж, үлээвэр найрал хөгжмийн хамтлагаар удирдуулсан ёслолын парад хийлээ. Мөн энэ үеэр нийслэлийн шилдэг тохижилттой байгууллага аж ахуйн нэгж, “Дулаан байр-Тохижилт” орон сууцны шилдэг СӨХ-г шалгаруулав.
a
bh
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ