Оюутнууд цагдаагийнхантай мөргөлдөв
Өнгөрсөн сарын 26-нд сураггүй алга болсон Мексикийн Герреро мужийн Багшийн их сургуулийн 43 оюутны цогцсыг олсон билээ. Тэдний амийг цагдаа нар хороосон гэж хэдэн мянган оюутан нийслэл Мехико хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсаар байна. Оюутнууд өчигдөр цагдаа нартай мөргөлдөж, 10 гаруй дэлгүүр шатаасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөргөлдөөний үеэр 50 гаруй оюутан баригдсан байна. Мөн 11 цагдаагийн биед хүнд гэмтэл учруулжээ.
1
Нийслэл хотноо болж буй үйл эсэргүүцлийн жагсаалын улмаас тус улсын Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето өнөөдрөөс эхэлж гурван хоногийн хугацаатай Мехико хотноо 7.00-22.00 цагийн хооронд хөл хорио тогтоох зарлиг гаргасан байна. Жагсаалд оюутнуудаас гадна амиа алдсан оюутнуудын гэр бүл, найз нөхөд оролцжээ.
Ерөнхий сайд Ник Клегг өчигдөр амиа алдсан оюутнуудын гэр бүлтэй уулзаж, эмгэнэл илэрхийлж, нөхөн төлбөр өгөхөө амласан байна. Дээрх жагсаал Мехико хотоос гадна 10 гаруй мужид оюутнуудын амийг нэхэж, эсэргүүцлийн жагсаал болжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ