Эболагаар 4033 хүн амиа алдлаа

img

Баруун Африкийн орнуудад дэгдсэн эбола вирусын улмаас 4033 амиа алдаж, 8300 хүн халдвар авсан тухай ДЭМБ-ын захирал Маргарет Чан мэдэгдлээ. Хоёр хоногийн дотор тус вирусээр 158 хүн амиа алдаж,  250 хүн шинээр халдвар авчээ. Халдвар авсан хүмүүсийн 29 нь ДЭМБ-ийн ажилчид гэнэ. Тэдний 20 нь Либери,  Сьерра-Леон улсад дэгдсэн халдварын голомт дээр ажиллаж байсан эмч, сувилагч, сайн дурынхан гэнэ. Халдвар авсан эмч, сувилагчдыг ирэх долоо хоногт Нью Йорк хотод байрлах Эболатай тэмцэх хүрээлэнд хүргэхээр болжээ.

1

АНУ-ын эбола вирустэй тэмцэх албаны дарга Томас Фриедэн “ВВС” агентлагт ярихдаа “2014 оны арванхоёрдугаар сарын 31-нд эболагаар 140 мянган хүн амиа алдах магадлалтай байна. Тиймээс нэн даруй энэ вирусыг зогсоох бэлдмэлийг гаргах хэрэгтэй. Эболаг дан ганц ДЭМБ, НҮБ, АНУ-ын Эрүүл мэндийн яам зогсоож чадахгүй. Энэ вирусыг олон улс хамтын хүчээр зогсоож чадна” гэжээ.

ДЭМБ-ын захирал Маргарет Чан “Өчигдөр Гвиней улсад 12 хүн, Либери улсад 45 хүн,  Сьерра-Леон улсад 24 хүн,  Нигери улсад нэг хүн, Сенегал улсад хоёр хүн энэ вирусын улмаас амиа алдлаа. Мөн Либери улсад өчигдөр шинээр 102 хүн халдвар авсан” гэж онцолсон байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

санаа зовогч:
энхийн цэрэгийг эх оронд нь ирэхэд эбола-гийн шинжилгээ үйлчилгээ хийнэ гэж итгэж байна шүү
2014-10-12