Николь Шерзингер хуримаа хийнэ
“Pussycat Dolls” хамтлагийн гоцлол дуучин 36 настай Николь Шерзингер хуримаа хийхээр болжээ. Тэрбээр 2009 оноос эхлэн “Формула 1”-ийн нисгэгч 30 настай Льюс Хамилтонтой үерхэх болсон юм. Тэгвэл хосууд тун удахгүй хуримаа хийхээр болсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Америкийн “TMZ” сайт “Өнгөрсөн баасан гаригт Льюс Хамилтон Нью Йорк хотод байрлах “Royal” ресторанд найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан” гэж бичжээ.
1
Гэрчүүдийн мэдээлсэнээр “Тэд 2012 онд сүй тавьцгаасан. Николь хуримаа хийж, хүүхэдтэй болохыг хүсдэг ч Льюс Хамилтон хүүхэдтэй болохыг хүсдэггүй. Тэгэхдээ тэд ирэх арванхоёрдугаар сарын 20-нд Италид хуримаа хийхээр төлөвлөсөн” гэжээ. Николь Шерзингер өчигдөр “Big Fat Lie” хэмээх шинэ цомгоо өлгийдөн авсан юм. Тэрбээр твиттертээ “Энэ долоо хоног миний хувьд мартагдашгүй үйл явдлаар дүүрэн байлаа. Цомог, санал, хайр, үнсэлт гээд л” хэмээн жиргэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ