Антонио Бандерас эхнэртэйгээ эргэн нийлэхгүй
Холливуудын нэрт жүжигчин Антонио Бандерас экс эхнэр Мелани Гриффиттай эргэн нийлэхийг хүсэхгүй байгаа гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр найз бүсгүйтэйгээ Испанийн “Fragata in Sitges” ресторанаас гарч явахдаа “NBS” телевизийн сэтгүүлчид ийнхүү хэлжээ. Хосыг ресторанаас гарах үед сэтгүүлч жүжигчнээс экс эхнэрийнх нь тухай асуухад тэрбээр ихэд уурлаж “Би жаргалтай байна. Мелани Гриффиттэй эргэн нийлэхийг хүсэхгүй байна. Бидний хайр аль хэдийнэ унтарсан. Дахин дүрэлзэхээ нэгэнт өнгөрсөн” гэж хэлжээ.
1
Жүжигчин залуу 18 жилийн турш ханилсан эхнэрээсээ өнгөрсөн долоодугаар сард албан ёсоор салсаныхаа дараа Испанийн загвар өмсөгч Николь Кемпелтэй үерхэх болсон юм. Мелани Гриффит өнгөрсөн сар нөхөртөө зориулж хийлгэсэн “Antonio” гэх шивээсээ дахин шивүүлж, нөхөртэйгээ эргэн нийлэх хүсэлтэйгээ мэдэгдээд байгаа юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ