Газын зурваст тусламж үзүүллээ

img

Норвеги улсын Засгийн газар Газын зурваст 5.4 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Бэрги Брэнде мэдэгдсэн байна. Израйль болон Палестиний тал өнгөрсөн наймдугаар сард Газын зурваст урт хугацааны гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Энэхүү үйл явдлын дараа Газын зурвасыг сэргээн босгох ажлыг эхлүүлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй юм. Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббас улсын сангаас сая.доллар гаргаж, нурсан сургууль, цэцэрлэгийн барилгыг сэргээн засварлах ажилд төсөвлөсөн билээ. Палестиний Ерөнхийлөгч Норвеги улсын Засгийн газраас хандивласан мөнгөн тусламжаар эхний ээлжинд орон сууц барих гэнэ. Уг орон сууц орон гэрээ алдсан 2000 гаруй иргэнд зориулагдах аж.

1

Бэрги Брэнде ирэх долоо хоногт Газын зурваст очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болжээ. Тэрбээр твиттертээ “Норвегийн талаас хандивлаж буй мөнгөөр ямар салбарт хөрөнгө оруулбал Газын зурваст хэрэгтэй гэдгийг би сайн мэдэхгүй байна. Тиймээс би Газын зурваст очихоор боллоо” гэж жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ