Эбола туссан хүний эд зүйлийг устгав
Энэ сарын эхээр АНУ-д анхны эбола вирусын тохиолдол Техас мужийн Даллас хотод бүртгэгдсэн юм. Томас Эрик гэх залуу эбола хурдацтай тархаж буй Либери улсад амьдардаг эгчтэйгээ уулзаад буцаж ирэхдээ вирусын халдвар авсан нь илэрчээ. Түүнийг Техас мужийн “Health Presbyterian” эмнэлэгт эмчилж байгаа юм.
1
Тэгвэл эрүүл мэндийн ажилчид Томас Эрикийн байшинг тусгаарлаж, Либери улсад зорчиж байхдаа авч явсан эд зүйлс, хувцас зэргийг шатааж, ариутгал хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Обама эболагийн улмаас эд материалын хохирол амссан Томас Эрикт нөхөн төлбөр өгөхөө амласан байна. Эрикийг тун удахгүй Нью Йорк хотод байрлах “Human” эмнэлэг рүү шилжүүлэхээр болсон гэж АНУ-ын эболатай тэмцэх албаны дарга Томас Фриедэн мэдэгджээ.
ДЭМБ-ын мэдэгдсэнээр эболагаар 4081 хүн амиа алдаж, 8311 хүн халдвар авсан гэв.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ