Обама, миний хүүг яг одоо авар

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн долоо хоногт АНУ-ын иргэнийг цаазлахаа мэдэгдэж, видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ. Тэдний барьцаанд байгаа Америк залуу Петр Кассинг өнгөрсөн зургаадугаар сард Сири улсын төв эмнэлэгт сувилагчаар ажиллаж байхдаа хэт даврагчдад барьцаалагдсан юм. Тэгвэл сувилагч залуугийн аав, ээж хүүгээ суллахыг хүсч мэдэгдэл хийсэн тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Залуугийн аав Петр Кассинг “CBS” телевизэд ярихдаа “Төрийн золиос болж барьцаалагдсан хүүг минь суллахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Хүү минь ямар ч буруугүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Зөвхөн АНУ-ын иргэн гэх шалтгаанаар 26-хан насандаа хорвоогоос явбал би болон эхнэр минь амьд явж чадахгүй. Гуйж байна, хүүд амьд явах боломж олгооч” гэжээ.

Харин Петр Кассингийн ээж Паула Кассинг  “Обама, миний хүүг яг одоо авар. Мөн хэт даврагчдын барьцаанд байгаа бүх хүнийг суллахыг шаардаж байна. Ард түмнээ дийлдэг төр гэж байдаггүй юм. Тиймээс иргэнийхээ шаардлагыг яг одоо биелүүл” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

паула кассинг ард түмнээ дийлдэг төр гэж байдаггүй юм:
паула кассинг ард түмнээ дийлдэг төр гэж байдаггүй юм.demjij bna
2014-10-13