Цахилгааны үнэ нэмэгдэхгүй
Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрөгч наймдугаар сарын 15-аас эхлэн цахилгааны үнийг таван төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Харин ШӨХТГ-аас энэ нь хууль зөрчсөн үйлдэл хэмээж, цахилгааны үнэ нэмэх шийдвэрийг хүчингүй болгох шаардлага хүргүүлж байсан.
б
Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хороо, ШӨТХГ-ын удирдлагууд ойлголцолд хүрсэн байна. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяраас ШӨХТГ-ын дарга О.Магнайд “Цахилгааны төлбөрийг таван төгрөгөөр нэмэх тухай 116 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тухай” албан бичиг ирүүлжээ.
б
Ингэснээр иргэдийн өнгөрөгч сарын цахилгааны төлбөр таван төгрөгийн нэмэгдэлтэйгээр бодогдож гарсан ба үүнийг хэрхэн буцаан олгох тухай буюу бэлнээр олгох боломжгүй учир дараа сарбн цахилгааны төлбөрт оруулан тооцох тухай хоёр тал ярилцаж буй гэнэ.
б
Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнэ нэмэхтэй холбоотой тооцоо хийж, ШӨХТГ-т хүргүүлэх ёстой ба үнэхээр нэмэх шаардлагатай эсэхийг тус газраас судалж шийдвэр гаргах юм байна.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ