Бибер Италид саатуулагдав

img

Дуучин Жастин Бибер Итали улсад хууль зөрчсөн хэргээр саатуулагдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт Итали хотноо шинэ клипнийхээ зураг авалтаар хүрэлцэн иржээ. Дуучин залуу найзынхаа хамтаар Ром хотноо хурд хэтрүүлэн давхиж байгаад цагдаад баригдсан аж. Бибер баригдах үедээ үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчийг “Намайг торгоод үзээрэй. Чи намайг хэн гэдгийг мэдэх үү. Би Жастин Бибер байна. Ажилтайгаа үлдэхийг хүсч байгаа бол явуул. Италийн цагдаа нар хүн танихдаа үнэхээр муу юмаа” гэх зэргээр гутаан доромжилсон байна.

1

Энэхүү үйл явдлын дараа цагдаагийн ажилтан дуучин залууг баривчлах гэхэд тэрбээр зугтаажээ. Бибер “Би зугтаагүй. Миний бие гэнэт муудсан юм. Эхэлж цагдаагийн ажилтан намайг “Шалдан банди” гэж доромжилсон” гэж мэдэгджээ.

Ромын цагдаагийн газраас “Бибер хурд хэтрүүлсэн нь хууль бус. Тэгэхдээ цагдаагийн ажилтан эсвэл Биберийн аль нь эхэлж хэл амаар доромжилсон гэдгийг шалгах болно” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

№№№№:
хахаха шалдан банди гэж хэлсэн гэнэ шүү. тэр цагдаа яг голыг нь олоод хэлж дээ хахаха
2014-10-14
eegii:
delhiin ali ch oronii tsagdaa bar uneheer doli yumaa, iimerhuu yumnuudiig huuliinhaa daguu shuud arga hemjee avaach. buhel buten uls bj neg muu bandid deerlwhuuleed
2014-10-13
zochin:
hogo-d chi neg amerik yawchikhaad irdee , tegeed ingeji khelekh ni uu / kharya
2014-10-13
attu:
ene chini canada, yum l bol amerik gedeg bolj, medlegee deeshluul hugshuul
2014-10-13
hogo:
hogiin amerik zan. amerikchuud iimdee
2014-10-13