Майли Сайрусыг сэтгэцийн эмнэлэгт хэвтэхийг зөвлөв

img

Дуучин Кейти Перри “Hello” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ дуучин Майли Сайрусыг сэтгэцийн эмнэлэгт хэвтэхийг зөвлөсөн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр “Майли Сайрус хяналтаас гарч байна. Би гайхаж байна. Диснейн гүнж ийм муухай, бусдын уурыг төрүүлэх болсонд. Энэ охин тайзан дээр гарахаараа дуучин бус тайчигч шиг харагдах боллоо. Майли одоо л өөрийгөө дарж авахгүй яг л Гага шиг галзуурч, олны өмнө нүцэглэхээс бусдыг хийлээ. Тиймээс эртхэн шиг сэтгэцийн эмнэлэгт хэвтээд тархиа бас биеэ эмчлүүлэх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд, Майли оддын өвчин туссан. Тэрбээр өөрийгөө “Би хөөрхөн, тачаангүй, гайхалтай, цор ганц” гэх үзэлд автуулаад байна”  гэж хэлжээ.

1

Энэхүү ярилцлагын дараа дуучин Хиллари Дафф “Майли Сайрус хөгөө чирэхээ боль” гэж жиргэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ