Викториа Өмнөд Африкт очжээ

img

Загвар зохион бүтээгч Викториа Бекхэм НҮБ-ын элчийн хувиар өчигдөр Өмнөд Африкийн нийслэл Иоханнесбург хотноо иржээ. Тэрбээр тус улсад дунд хүү Круз Бекхэмийн хамтаар ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Викториа өнөөдөр Кейп мужид очиж, ДОХ-ын халдвар авсан эмэгтэйчүүдтэй уулзахаар болсон байна. 2010 оноос эхлэн тус мужид ДОХ-ын халдвар авсан эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг тусгаарлах болсон юм. Харин Круз Бекхэм Иоханнесбург хотноо Британийн Засгийн газрын санхүүжилтээр баригдсан сургууль, цэцэрлэгт очиж, нэг өдрийг африкийн хүүхдүүдтэй өнгөрүүлжээ.

Хатагтай Бекхэм ДОХ-ын халдвартай эмэгтэйчүүдэд урам хайрлахаар Кейп мужид байрлах 12 метрийн өндөртэй хана дээр “Эмэгтэйчүүд хүчтэй” гэх үгийг бичсэн байна. Тэрбээр твиттертээ “Би уйлж байна. Тэдний төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа харамсч байна” гэж жиргэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ