Наоми Кэмпбелл эболагийн эсрэг нэгдэв

img

“Хар ирвэс” гэгддэг Наоми Кэмпбелл Баруун Африкийн орнуудад дэгдсэн эбола вирустэй тэмцэхийг уриалж, өчигдөр Нью Йорк хотноо “Муурын алхаа” хэмээх загварын шоу зохион байгуулжээ. Тус шоунд “Victory secret” шоуны сахиусан тэнгэрүүдээс гадна Тайра Банкс, Жизель Бундхен зэрэг алдартай моделиуд оролцсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дээрх шоунд дуучин Бейонси, Рианна нар мөн оролцжээ. Энэхүү шоунаас олсон мөнгөөр Наоми Кэмпбелл ДЭМБ-д хандивлаж, эболаг зогсоох тариа гаргаж авахад зарцуулахаар болжээ.

6

Тэрбээр “Чаддаг бол эболаг зогсоох тариа гаргаж авахад өөрийн биеэр оролцмоор байна. Харамсалтай нь би эмч бус загвар өмсөгч. Тиймээс загварын тайзан дээр Африк тивийн төлөөлөл болж алхах болно. Бид хамтын хүчээр эболаг зогсоох болно” гэж хэлжээ.  Наомигийн эхлүүлсэн ажлыг АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама дэмжиж буйгаа илэрхийлж “Хар ирвэс минь урагшаа” хэмээн жиргэсэн байна.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kalki:
muuran alhaa gehceed shal mod shig alhdagshd.
2014-10-14