Тэйлор Свифт “X Factor” шоуны шүүгч болох уу

img

“X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Коуэлл кантри дуучин Тэйлор Свифтэд хамтран ажиллах санал тавьсан тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Дуучин бүсгүй өчигдөр “X Factor” шоуны тайзан дээр “Shake It Off” хэмээх дуугаа дуулж сонирхуулсан байна. Шоуны дараа Саймон, Тэйлор нар 30 минут орчим шүүгчдийн өрөөнд ярилцжээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Саймон дуучинд шүүгчээр ажиллах санал тавьсан” гэв. Тэгэхдээ энэхүү мэдээллийг Тэйлор батлаагүй ч “Хэрвээ надад Саймон Коуэлл шүүгчээр ажиллах санал тавибал би хувьдаа татгалзахгүй” хэмээн “Kiss” радиод ярьжээ.

Саймон ирэх улиралд дуучин Шерил Коулттай хамтран ажиллах гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдсэн юм. “Тэрбээр Шерилийн зөрүүд зан, шоунд минь муугаар нөлөөлж байна” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ