Иж бүрэн тавилгатай гэр бэлэглэжээ

img

ХАХНХЯ-наас  2014  оныг  “Гэр  бүлийн  хөгжлийг  дэмжих  жил”  болгон зарласан бөгөөд энэхүү ажлын хүрээнд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар  /НХҮЕГ/ зорилтот бүлгийн өрхөд чиглэсэн төсөл хөтөлбөрийг  хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс санаачлан “Аз жаргалтай гэр  бүл”  төслийг  амжилттай  хэрэгжүүлж зорилтод бүлэг  болох бүтэн өнчин дөрвөн хүүхдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгсөн байна. Харин  төслийн  үргэлжлэл  болох  “Аз  жаргалтай  гэр  бүл-2”-ийг  НХҮЕГ-тай хамтран  хэрэгжүүлж,  Баянгол  дүүргийн  11  дүгээр  хорооны  иргэн  Ц.Ууганбаярт иж бүрэн тавилгатай шинэ гэр бэлэглэжээ.

s

Гэр гардуулах үйл  ажиллагаанд НХҮЕГ-ын  дарга Д.Баярсайхан, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, ИТХ-ын төлөөлөгч Э.Ганболор, Засаг дарга Д.Оросоо, Засаг даргын  орлогч  П.Цэцэгмаа, Т.Мөнх-Очир, дүүргийн  Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Гомбосүрэн болон Улаан Загалмайн нийгэмлэгийн төлөөлөл оролцсон байна.

s

Иргэн  Ц.Ууганбаяр  нь  хөгжлийн  бэрхшээлтэй  эхнэр, дөрвөн хүүхдийн  хамт амьдардаг бөгөөд өөрийн гэсэн орох оронгүй тул 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дүүргийн НХҮХ-т хүсэлт гаргасан байна. Төсөлд  хамрагдсан  өрхийн  гишүүдийг  өөрийн  гэсэн  иж  бүрэн  гэр,  бичиг баримттай болгон сургуулийн насны хоёр хүүхдийг нь дүүргийн 13 дугаар сургуульд оруулсан байна. Мөн сургуулиа төгссөн нэг хүүхдийг нь Үйлдвэр технологийн дээд сургуульд суралцуулж сургалтын төлбөрийг төрийн санд хандан төлүүлэх зэрэг тулгамдаадбайгаа асуудлыг нь шийдэж өгчээ.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ