Валерий Гелетей огцорчээ

img

Украины Батлан хамгаалахын сайд Валерий Гелетей огцорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гелетейг огцруулах болсон шалтгаан нь Украины зүүн хязгаарын асуудалтай холбоотой гэнэ. Түүнийг Батлан хамгаалахын сайдаар томилогдсоны дараа Донецк, Луганск мужид амиа алдсан иргэдийн тоо хоёр дахин ихссэн гэж Ерөнхий сайд Арсений Яценюк шүүмжилж байсан удаатай.

1

Киев хотын төвд өнгөрсөн наймдугаар сарын 15-наас эхэлж хэдэн мянган иргэн Батлан хамгаалахын сайдаа огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Жагсагчид Гелетей сайд болсны дараа Орос-Украины Батлан хамгаалахын салбарын харилцаа хурцадмал байдалд орсон хэмээн шүүмжилжээ. Тэрбээр огцрох хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч Петр Порошенкод өгсөн гэж “Ukraine agency” мэдээллээ.

Порошенко Батлан хамгаалахын шинэ сайдад өөрийнхөө талын хүнийг нэр дэвшүүлжээ. Хэрвээ Украины парламент Порошенкогийн санал болгосон хүнийг дэмжвэл тэрбээр ирэх долоо хоногт тангарагаа өргөх гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ