Ким Чен Ун таяг тулдаг болжээ

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Пхеньяны төвд “Хөдөлмөрийн нам”-ын гишүүдэд зориулан баригдаж буй орон сууцны барилгын явцтай танилцаж буй гэрэл зургийг өчигдөр “KCNA” агентлаг сайтдаа нийтэлжээ. Тэрбээр гэрэл зурагт таяг тулсан байжээ. Ким Чен Ун сарын хугацаанд чихрийн шижингийн эмчилгээнд хамрагдаж, өнгөрсөн долоо хоногт анх удаагаа олны өмнө гарсан юм.

6

“AFP” агентлаг “Ким Чен Ун чихрийн шижин өвчнөөс болж таяг тулсан гэж Хойд Солонгосын талаас мэдээлсэн. Тэгэхдээ 32 настай удирдагч эмчилгээ хийлгэж байхдаа таталт өгсөн учир, таяг тулсан байх магадлалтай. Тэрбээр удирдагч болсныхоо дараагаас хэт таргалсан учир түүний биед муугаар нөлөөлсөн” гэж мэдээлжээ.

6

Өмнөдийн тагнуулууд “Ким Чен Ун өнгөрсөн наймдугаар 15-наас есдүгээр сарын 11-ны хооронд хуурамч нэр, паспортаар хилийн дээс алхаж, Лондон хотод очиж, эмчилгээ хийлгэсэн” гэж “Yonhapnews.co.k” агентлагт уламжилсан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
бөхийж байгаа нь нээрээ л ан-ын тэнэгүүд алтанхуягаа намаа баллаад байхад нь долигоноод байгаатай ижил юм аа,
2014-10-14
odoo tsagiin mahn:
ene mehiij baigaa ni mahn iihantai adil bish baina gej uuu ha ha
2014-10-14