Ерөнхий сайд нар уулзлаа

img

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян ОХУ-тай хамтын ажиллагааны  яриа, хэлцэл хийхээр албаны хүмүүсийн хамт Москва хотноо хүрэлцэн иржээ. Тэрбээр Москвад гурав хоног саатах юм. Ли Кэцян өчигдөр Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзсан тухай “www.tvc.ru” мэдээллээ.

Ерөнхий сайд нар нефть, цөмийн эрчим хүч, байгалийн хий, банк, санхүүгийн асуудлаар ярилцаж, 20 гаруй гэрээнд гарын үсэг зурсан тухай ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Моргулов “AFP” агентлагт ярьжээ.

Ли Кэцян өнөөдөр Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар болсон байна. Путин Хятадын Ерөнхий сайдын айлчлалыг “Хоёр орны хувьд шинэ алхам, шинэ харилцааны эхлэл” хэмээн хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ