Вьетнам бүсгүй халдвар авчээ
АНУ-д ажиллаж амьдардаг Нина Фхам гэх вьетнам бүсгүй эболагийн халдвар авсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр 2011 онд ДЭМБ-д гишүүнээр элсч, өнгөрсөн долоодугаар сард Либери улсад очиж, эбола дэгдсэн бүс нутагт ажиллах болжээ.
Нина өнгөрсөн есдүгээр сард эболагийн халдвар авсан Британи эмч Кент Брандлегийн удирдлагад ажиллдаг байжээ. Брандлег Лондон хотод байрлах эболагийн эсрэг төвд эмчилж байгаа юм. “Нина Фхамын биеийн байдал хэвийн байгаа ч өвчтөн сэтгэл санааны гутралд автсан тул биед нь сөргөөр нөлөөлж байгаа” гэж ДЭМБ-ын хэвлэлийн албанаас уламжилжээ.
Нинаг Либерийн нийслэл Монрови хотод байрлах эмчилгээний байранд эмчилж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт шинжилгээ өгөхөд халдваргүй хэмээж байсан ч өчигдөр дахин шинжилгээ өгөхөд эболагийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Өнөөдрийн байдлаар эбола вирусээр 4092 хүн амиа алдаж, 8321 хүн халдвар авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ