Хар салхины улмаас 11 хүн амиа алдав

img

Японы зүүн мужуудад дэгдсэн “Typhoon Vongfong” хар салхины улмаас 11 хүн амиа алдаж, 19 хүн сураггүй алга болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсад “Phanfone” хэмээх хар салхи дэгдэж, зургаан хүн амиа алдсан юм.  Окинава мужид хар салхины улмаас 10 мянга гаруй айл гэрэл цахилгаангүй болжээ. Мөн гамшгийн бүсээс 5000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Ерөнхий сайд Шинзо Абе өнөөдөр Окинава мужид очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар болжээ.  Тус улсад гурван сарын дотор хар салхи, далайн шуурганы улмаас 42 хүн амиа алдаж, таван хүн сураггүй алга болсон байна.

6

“Typhoon Vongfong” хар салхи өнөөдөр Хятадын эрэгт хүрнэ гэж Бээжингийн цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ. Хятадын аврагчид 12 мянга гаруй иргэнийг тусгай байранд байршуулсан аж.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

йййй:
дэлхийн төгсгөл ойртож байна. дараах монгол хэлтэй видеоноос дэлгэрэнгуйг узнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-10-15