Обама хэт даврагчдыг санхүүжүүлдэг гэв
Сирийн нийслэл Дамаск хотноо эсэргүүцлийн жагсаал болж “Иракийн хэт даврагчдыг Обама санхүүжүүлдэг” хэмээн буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсаалд оролцогчид “Обама Ирак, Сири, Ливи, Йордон зэрэг хүчгүй улсуудад хяналтаа тогтоохын тулд санаатайгаар “Халифын вант улс” бүлэглэл бий болгож, улмаар тэднийг санхүүжүүлж байна” гэсэн байна. “Обама дээрх улсуудыг эзлэх бүрэн боломж бий. Түүнд хангалттай эрх мэдэл, хүч бий. Тэгэхдээ олон улс түүнд саад хийж буй. Тиймээс Обама зальжин арга сэдэж, хэт даврагчдыг бий болгосон. Тэрбээр хэт даврагчидтай тулалдах нэрийдлээр Иракт аль хэдийнэ хяналтаа тогтоож, гол гол нефтийн хоолойнуудыг эзэлж, АНУ-ын төрийн далбааг мандуулсан. Иракийн Ерөнхийлөгч Фуада Масума болон Ерөнхий сайд Хайдар аль- Абади хоёр Обамагийн гар хөл” гэж жагсаалыг тэргүүлж буй Надир аль-Халак хэлжээ.
Энэхүү жагсаалд оролцогчдын ихэнх нь Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэмжигчид гэж Иракийн талаас мэдээлэв. Обама Дамаскт болж буй жагсаалын дараа “Харамсалтай байна. Яагаад намайг хэт даврагчидтай холбож байгааг гайхав. Би тэднийг устгахын тулд бүхнийг хийж байна” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ