Деми Мур экс нөхөртөө баяр хүргэв

img

Холливуудын нэрт жүжигчин Деми Мур “CNN” агентлагт ярилцлага өгөх үеэрээ экс нөхөр Эштон Катчерт охинтой болсонд нь баяр хүргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр “Залуу ээж Мила Кунист баяр хүргье. Охины чинь зургийг твиттерээс харсан. Их хөөрхөн охин байна лээ. Миний бодлоор охины чинь нүд нь чинийхтэй их төстэй. Харин уруул, хамар нь аавтайгаа адилхан санагдсан” гэж хэлжээ.

Мила Кунис энэ сарын 2-нд амаржиж охинтой болсон билээ. Катчер охиндоо Уатт Исабелли гэх нэрийг өгсөн юм.  Исабелли охиныг төрсөний дараа Деми Мур твиттертээ “Баяр  хүргье. Үүрд жаргалтай амьдраарай. Муу бүхэн хол байх болтугай” гэж жиргэсэн юм.

Деми Мурын ярилцлагын дараа Катчер “Гэр бүлд минь аз жаргал хүссэнд баярлалаа.Урмыг минь хугалаагүйд баярлалаа” гэж жиргэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ