Ник Каннон найз бүсгүйтэй болжээ
Дуучин Мэрайя Кэригийн экс нөхөр хөтлөгч Ник Каннон найз бүсгүйтэй болжээ. Тэрбээр өчигдөр Нью Йорк хотод болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Хөтлөгч залуу залуу жүжигчин 22 настай Каринатай үерхэх болсон байна.
Тэрбээр 2013 “NBS” телевизийн “Би сэтгүүлч” гэх цувралд туслах дүр бүтээж, урлагийн карьераа эхлүүлж байжээ. “TMZ” сайт “Хөтлөгч залуу экс эхнэртэйгээ хамт амьдардаг байхдаа л Каринатай холбоотой байсан. Тэд өнгөрсөн оны нэгдүгээр сард Итали улсад уулзаж байхдаа Мэрайя Кэрид баригдсан удаатай. Энэ үйл явдлын улмаас хосууд хэсэг хугацаанд тусдаа амьдарч байсан” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ