Миранда Керр Инчонд ирлээ

img

“Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр Миранда Керр өчигдөр Өмнөд Солонгосын Инчон хотод иржээ. Тэрбээр “Wonderbra” дотуур хувцасны брэндийн сурталчилгааны хүрээнл тус хотод очжээ. Миранда өнгөрсөн дөрөвдүгээр сард “Swarovski” брэндийн сурталчилгаанд тоглохоор Сөүл хотноо ирж байсан юм.

ө

Түүнийг Инчонд ирэх үед 2000 гаруй фэнүүд нь угтан авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Миранда Инчонд хоёр хоног саатах гэнэ. Модель бүсгүй твиттертээ “Өмнөд Солонгост дахин ирсэндээ баяртай байна. Яг л анхных шигээ сэтгэл минь догдолж байна шүү” хэмээн жиргэжээ. Мөн инстаграмдаа “Сайн уу Солонгосчуудаа” хэмээх тайлбартай зургаа байршуулжээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ