Амаль АНУ-ын иргэн болж магадгүй

img

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни энэ сарын эхээр Британи бүсгүй Амаль Аламудинтэй хуримаа хийсэн билээ. Тэгвэл Амаль нөхрийнхөө Клуни овгийг авч, шинээр иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон твиттер, инстаграм, фэйбүүк хаягаа өөрчилсөн байна. Тэрбээр ирэх онд Британийн иргэншлээс гарч, АНУ-ын иргэн болох хүсэлтэй байгаагаа  илэрхийлжээ. Амаль нөхрийнхөө овгийг авсны дараа жүжигчин залуу твиттертээ “Баярлалаа хонгор минь. Өнөөдөр л чи бүрэн утгаараа минийх боллоо” гэж жиргэжээ.

ө

Хуримаа хийгээд удаагүй байгаа хосууд Лондон хотод байрлах Амалийн хуучин байшинд амьдарч байгаа юм. Клунигийн менежер Боб Маршил “Хосууд ирэх долоо хоногт Нью Йорк хот руу нүүхээр болсон. Клуни эхнэртэй зориулж тансаг харш худалдаж авсан” гэжээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ