Монгол генералыг НҮБ-ын шинэ албанд үдэх ёслол болно

img

БХЯ-ны Стратегийн бодлого, тө­лөв­­лөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны бүсийн командлагчаар ажиллахаар томилогдсон билээ. Тэрбээр Мон­гол Улсын Зэвсэгт хүчнээс уг томилолтыг авч буй анхны хүн юм байна.

Бригадын генерал Д.Баяр­сайхан 2004 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний II баг цэргийн захирагчаар ажиллаж байсан туршлагатай. Иракийн Чарли баазад болсон халдлагын үеэр үү­ний удирдлага дор үүрэг гүй­цэтгэсэн ахлагч Г.Аззаяа, Д.Сам­буу-Ёндон нар амиа зо­лиос­логчдын халдлагыг таслан зог­соож дэлхий даяар монгол цэргийн ид хавыг гайхуулж байжээ. Тэрбээр ЗХУ-ын Артиллерийн инженерийн дээд сургууль, АНУ-ын Хуурай за­мын цэргийн Команд штабын кол­леж, Дайны коллеж гээд цэр­гийн мэргэжлийн дээд төвш­ний сургуулиудыг дүүр­гэ­­сэн, АНУ-ын төвийн команд­лалд стратегийн шинжээч, тө­лөв­лөгчөөр ажиллаж бай­сан.

sa

Түүний бичсэн “Амиа зо­лиос­логч террорист ажиллагаа” су­­д­ал­гааны бүтээлийн дүг­нэлтийг Ирак, Афганистаны дайнд эвс­лийн цэргийнхний га­рын ав­лага бол­гон ашигладаг аж. Түүнийг шинэ албанд нь мордуулах ёслол өнөөдөр Батлан хамгаалах яамнаас 11.40 цагт болох юм байна.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

malchinhuu:
ebola persona non granta wi*s
2014-10-15
монгол:
баяр хүргэж амжилт хүсэе
2014-10-15
medehgui :
hamgiin anhniih ni ontsgoibayr general l sudand hoid busiin komanlagchaar tomilogdson doo. gehdee ene hun 4 jil mongold yostoi nam untsan daa
2014-10-15