Ахмадын эхнэр уучлалт гуйлаа
Өмнөд Солонгосын “Sewol” хөлгийн ахмад Ли Жүн Сёкийн эхнэр Шин Мунг Хэг “KBS” телевизээр харамсалтайгаар амиа алдсан сурагчдын гэр бүлээс уучлалт хүссэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Түүнийг өнгөрсөн зургадугаар сард Бусан хотын сүмээс баривчилсан билээ. Шүүхээс ахмадын эхнэрийг хөлгийн осолтой холбоогүй хэмээж өнгөрсөн амралтын өдөр сулласан аж.
6
Шин Мунг Хэг телевизээр хийсэн мэдэгдэлдээ ““Sewol”-ийн ослоор амиа алдсан зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна. Та бүхэн дараа төрөлдөө урт наслаарай. Ослын гол буруутан гэж буй нөхрийг минь уучлаарай. Шүүх буруутанг олж, яллах байх. Тэр хүртэл нөхрийг минь бүү буруутгаарай. Би үлдсэн амьдралдаа амиа алдсан сурагчдын төлөө залбирал үйлдэх болно” гэсэн байна. Энэхүү мэдэгдлийн дараа амиа алдсан сурагчдын гэр бүл дургүйцлээ илэрхийлж, Ерөнхийлөгч Пак Ын Хэг ослын шалтгааныг илрүүлэхэд саад учруулж байна гэжээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ