Клуни эхнэртээ ихэр гөлөг бэлэглэв
Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни эхнэр Амалдаа ихэр гөлөг бэлэглэсэн тухай “TMZ” сайт мэдээлэв. Тэрбээр твиттертээ “Хонгор минь надтай гэрлэсэнд баярлалаа. Чи минь миний амь амьдрал. Битгий ганцаардаарай. Энэ хоёр гөлөг чамд минь баяр баясгалан бэлэглэх болно” гэж жиргэжээ.
6
Клуни хуримынхаа дараа Диснейн шинэ бүтээл “Tomorrowland” кинонд тоглож, эхнэрээсээ тусдаа байгаа юм. Жүжигчин залуу Лондонд ганцаараа амьдарч байгаа эхнэртээ ихэд санаа зовж, ийнхүү хос гөлөг худалдаж авсан гэж “TMZ” сайт мэдээлжээ. Амалийн гөлөгнүүддээ Поли, Пули гэдэг нэр өгсөн аж.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ