Орос хэт даврагчдын эсрэг нэгдлээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг ОХУ нэгдсэн тухай “НАТО”-ын ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдлээ. Оросын Ерөнхийлөгч В.Путин “Гэмгүй иргэдийг хороож, олон улсад заналхийлж буй хэт даврагчтай Орос улс нүүр тулахад бэлэн байна. Бид хэт даврагчдыг дарахын тулд АНУ, Британи, Герман, Австрали улстай хамтран ажиллах болно. Хэдий дээрх гүрнүүдтэй Орос таагүй харилцаатай байгаа ч нэг гүрний тусгаар тогтнол, оршин тогтнох асуудал хөндөгдөж буй учир улс төр, дайсагнасан харилцаагаа хойш тавихаар шийдлээ. Эцэст нь хэт даврагчдад хандахад илүү хохирол амсахаасаа өмнө бууж өг” гэж хэлжээ. Хэт даврагчдын эсрэг ийнхүү дэлхийн 17 орон хөдөлж эхэллээ.
ө
Орос, Америк шиг Иракт агаараас цохилт өгөх бодолтой байгаагаа тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ. Тэрбээр “Орос хэт даврагчтай тулалдахын тулд бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл Орос хэт даврагчдын эсрэг агаараас цохилт өгөх боломжтой” гэж хэлжээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ