Оюутнууд гол замуудыг хаалаа
Хонконгийн 10 гаруй их сургуулийн оюутнууд Бээжингийн удирдлагуудтай хэлэлцээр хийх хүртэл жагсаалаа зогсоохгүй гэдгээ мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Бээжингийн удирдлагууд оюутнуудтай хэлэлцээр хийхээр товлоод байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан юм. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “Оюутнуудын шаардлага Хятадын гадаад бодлоготой харшилж байна. Тиймээс тэдний шаардлагыг хүлээн авахгүй. Хэрвээ оюутнууд жагсаалаа зогсоохгүй бол бид хүч хэрэглэх болно” гэж хэлжээ. Дээрх мэдэгдлийн дараа оюутнууд дургүйцлээ илэрхийлж, Хонконгийн гол замуудыг хаасан байна. Мөн хоёр хурдны замыг хааж, 10 гаруй цагдаагийн машиныг бүсэлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Цагдаа нар гол замуудыг хаасан оюутнуудыг тараахын тулд цахилгаан бороохой, даралттай ус ашиглажээ.
а
Өчигдөр “Ардчилсан хувьсгал” хөдөлгөөний тэргүүн Жозеф Хоныг батлан даалтаар сулласан байна. Тэрбээр энэ сарын 2-нд зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан хэргээр цагдаагийнханд баригдсан юм.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ