Б.Ганболдод “FIFA” хориг тавив
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Буяннэмэхийн Ганболдод “FIFA” авлига авсан, ёс суртахууны доголдол гаргасан хэргээр гишүүнчлэлийн эрхийг нь таван жилээр хассан тухай “www.theguardian.com” мэдээллээ. “FIFA”-ийн ёс зүйн хорооноос мэдэгдсэнээр “Б.Ганболд 2009, 2011 онуудад Азийн хөлбөмбөгийн холбооны экс Ерөнхийлөгч Мухамед Бин Хамманаас авлига авч, “FIFA”-ийн гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогдоход туслалцаа үзүүлж байсан нь мөрдлөгөөр илэрсэн. Б.Ганболд олон улсын хөлбөмбөгийн холбооны хууль дүрмийг зөрчиж, бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлсэн хэргээр гишүүнчлэлийн эрхийг нь таван жилээс хасав” гэжээ.
6
Б.Ганболд нь энэ хугацаанд Монголд болон олон улсын хэмжээнд хөлбөмбөгтэй холбоотой арга хэмжээнд оролцох эрхгүй болж байгаа юм байна. Түүнд авлига өгсөн нь тогтоогдсон Катарын тэрбумтан Мухамед Бин Хамманыг “FIFA”-ийн шийдвэрийн дагуу 2012 оны арванхоёрдугаар 22-нд гишүүнчлэлийн эрхийг нь цуцалж, хөлбөмбөгтэй холбоотой асуудалд оролцохыг хоригложээ.
6
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Буяннэмэхийн Ганболдод холбогдох авлигын хэргийг “www.theguardian.com”-аас гадна “ВВС”, “CNN”, “Ройтерс” агентлаг, “www.dailymail.co.uk” зэрэг олон улсын хэвлэлүүд онцолжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ