Эболагаар 4788 хүн амиа алдлаа
Баруун Африкийн орнуудад хурдацтай тархаж буй эбола вирусээр өнөөдрийн байдлаар 4788 хүн амиа алдлаа гэж ДЭМБ-ын захирал Маргарет Чан мэдэгдлээ. Тэрбээр “Эболаг нэн яаралтай зогсоохгүй бол энэ оны эцэс гэхэд 15-21 мянган хүн амиа алдах магадлалтай байна. Эболагийн халдвар авсан хүмүүсийн 70 хувь нь амиа алдлаа” гэж хэлжээ. Мөн эболагийн халдвар авсан хүмүүсийн тоо хэдийнэ 9000-д хүрсэн гэсэн байна.
5
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эболагийн асуудлаар Герман, Франц, Их Британи, Италийн тэргүүнүүдтэй өчигдөр видео хурал хийж, халдварыг зогсоохын тулд мөнгө хандивлахыг хүсчээ. Дээрх хуралдааны дараа Обама дахин шийдвэр гаргаж, ДЭМБ-д 30 сая ам.долларыг хандивлажээ. АНУ-аас эболагийн эсрэг нийтдээ нэг тэрбум ам.доллар хандивлаад байна.
4
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ