Испанийн эзэн хаан Голландад айлчлав

img

Испанийн эзэн хаан Фелипе болон хатан хаан Летисия нар Голланд улсад хийх төрийн айлчлалаа эхлүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 20-нд хаан ширээг залгамжилж авсныхаа дараа анх удаагаа төрийн айлчлал хийж буй юм.

Фелипе, Летисия нарыг тус улсын эзэн хаан Уильям Александр, хатан хаан Максима хүлээн авчээ. 1990, 2001, 2003 онуудад Испанийн экс эзэн хаан Хуан Карлос Голланд улсад төрийн айлчлал хийж байжээ. Айлчлалын хүрээнд хоёр тал Батлан хамгаалах болон цэрэг армийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн байна. Фелипе Голландын удирдлагуудтай уулзсныхаа дараа Украины Грабово хотод осолдсон “МН17” онгоцны ослоор амиа алдсан 198 зорчигчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр энэхүү ослын буруутанг олохын тулд Голланд улсад туслалцаа үзүүлэхээ амласан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ