Цагдаагийнхан жагсагчдыг зоджээ
Хонконгт болж буй эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан хүч хэрэглэж эхэлсэн байна. Энэ үеэр Хонконгийн их сургуулийн, Нийгмийн ухааны ангийн IV курсын оюутан Кен Цанг хүнд гэмтэл авчээ. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд “AFP” агентлагт ярихдаа “Намайг хэдэн цагдаа дуудаад, гэнэт зодож эхэлсэн. Би ямар шалтгаанаар зодож буйг нь асуухад тэд “Чи жагсаалд оролцож байна. Тиймээс чамайг зодож болно. Дээрээс бидэнд зөвшөөрөл олгосон” гэж хэлжээ. Кен Цангаас гадна 45 жагсагч цагдаа нарт зодуулсан хэмээн гомдол мэдүүлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Харин Хонконгийн цагдаагийн дарга Лай Лу Жиан “Цагдаа нарт жагсагчдыг зодох эрх олгоогүй. Жагсагчдыг зодож, танхайрсан цагдаа нарт эрүүгийн харицлага хүлээлгэх болно. Мөн зодуулсан гэгдэж буй оюутнуудаас мэдүүлэг авч эхэлсэн” гэжээ. Кен Цангийн эмчилгээний төлбөрийг цагдаагийн газраас төлөхөөр болсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ