Сувилагч бүсгүй халдвар авчээ

img

Өнгөрсөн долоо хоногт эбола вирусээр нас барсан АНУ-ын иргэн Томас Эрик Данканыг эмчилж байсан сувилагч бүсгүй халдвар авсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Даллас хотын эмнэлгийн сувилагч 29 настай Эмбер Винсон шинжилгээ өгөхөд эболагийн халдвар авсан нь тогтоогджээ. Хэдхэн хоногийн өмнө Винсонтай хамт ажиллаж байсан сувилагч 26 настай Нина  Пам халдвар авсан юм.  Томас Эрик Данкан халдвар авсан үедээ ойролцоогоор 75 хүнтэй ярилцаж, харьцсан аж. Тэднийг тусгаарлаж, шинжилгээ авч эхэлжээ. Мөн АНУ-ын эболатай тэмцэх албаны дарга Томас Фриедэн хэлэхдээ “Винсонд эболагийн шинж тэмдэг илрэхээс өмнө тэрбээр онгоцонд зорчиж явсан нь илэрсэн. Сувилагчийн зорчиж явсан онгоцонд 132 зорчигч зорчиж явсан. Тэрбээр “Frontier Airlines” компанийн “1143” дугаар нислэгээр Охайогоос Далласт ирсэн” гэжээ.  Дээрх нислэгийн зорчигчдыг орон даяар хайж эхэлсэн гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ