Дензел Вашингтон: Дараа төрөлдөө цагаан арьстай болж төрөх юмсан
Холливуудын нэрт жүжигчин Дензел Вашингтон хамгийн сүүлд “The Equalizer” кинонд тоглосон юм. Түүний “FOX” телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
6
-Та хөрөг дүрийг хамгийн чадварлаг бүтээдэг нэгэн. Тийм ч учраас та өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч, энхийг сахиулагч, хамгаалагч, цагдаа, боксчин, муу залуугийн дүрийг чадварлаг бүтээсэн. Холливуудын зарим уран бүтээлч карьерийнхаа хугацаанд нэгэн хэвийн дүрд тоглосоор байгаад л төгсгөл тавьдаг. Харин таны дүрүүд тэнгэрийн одод шиг нэг нэгнээсээ өөр, давтагдашгүй байдаг?
-Найруулагч нар надад итгэдэг. Тэдний итгэлийг алдахгүйг хичээдэг минь миний давуу тал. Жүжигчин хүн “Би хамгийн шилдэг”, “Би хамгийн чадварлаг”, “Би хамгийн царайлаг” гэж бодож эхэлсэн бол урлагийн карьертаа төгсгөл тавьсан нь дээр гэж зөвлөе. Өөрийгөө бадраах, өөрийгөө бусдаас илүү гэж бодож эхэлсэн бол чи урлагт хэзээ ч амжилт олохгүй. Би Холливууд гэлтгүй олон орны кино найруулагч, уран бүтээлчтэй хамтран ажиллаж байлаа. Тэр бүх хүмүүсийн итгэлийг олох нь дүр бүтээхээс ч хэцүү.
6
-Дүр бүтээхдээ юун дээр анхаардаг вэ?
-Зохиолоо сайн ойлгосон, уншсан байх шаардлагатай. Кино зохиол чиний гарт очсон бол чи тэр цаг мөчөөс энгийн хүн байхаа больсон гэсэн үг.
6
-Хамгийн сүүлд “The Equalizer” буюу “Тэгшлэгч” кинонд тоглосон?
-Нээлтээ хийгээд удаагүй киноны тухай юу гэхээ сайн мэдэхгүй байна. Хүмүүсийн үзэл бодолд хөндлөнгөөс оролцохыг хүсэхгүй байна. Үзэгчид хэрхэн үнэлэх нь тэдний эрх. Энэ уран бүтээлд тоглосон жүжигчний хувиар хэлэхэд “Би болон бусад жүжигчид, найруулагч, арын албаныхан “The Equalizer” кинонд бүх хүчээ гаргасан” юм шүү. Миний хувьд сайн бүтээл болсон гэж дүгнэж байна.
6
-Энэ кинонд залуу жүжигчин Члое Моретзтэй хамтран тоглосон. Хамтрагчийнхаа тухайд?
-17-хон настай гэхэд үнэхээр чадварлаг. Дүрээ хэрхэн бүтээх, камертайгаа хэрхэн харьцахаа их сайн мэддэг. Члое Моретзтэй хамтарч ажиллах сайхан байлаа. Ахмад уран бүтээлчийн хувиар хэлэхэд “Муу зүйлд дурлахгүй бол чиний карьер гэрэлтэй харагдаж байна”.
6
-Энэ ярилцлага хэтэрхий намбалаг өнгө аястай өрнөж байна. Та өөрийгөө ямар үед од гэж мэдэрдэг вэ?
-Ээж маань үргэлж “Эгэл даруу бай” гэж захидаг учраас би хэзээ ч онгирч, бардамнадаггүй. Ихэнх алдартнаас ялгаатай нь би хоёрхон машинтай. Аа, тийм өөр цуглуулгын машин бий. Үүнээс олон машин хэрэггүй. Сар бүр машинаа солих шаардлага алга, тэгээд ч энэ нь ямар ч ашиггүй. Намайг хэвлэлийнхэн дагахад дургүй. Миний идээд хаясан хачиртай талхыг авдаг фэнүүдэд дургүй. Бусдад дээрх үйлдлүүд сайхан санагдах байх. Тэгэхдээ надад таалагддаггүй. Заавал миний хаясан зүйлийг авсан хүмүүсийг харахаас өөрийгөө од гэж мэдэрдэг бол “Би од, олны танил баймааргүй байна”.
6
-Жүжигчин мөртлөө бүтээж чадамжгүй дүр гэж байдаг уу?
-Мэдээж, би бүхнийг чадахгүй. Жишээлбэл, Энтони Хопкинс шиг Ганнибал Лектерийн дүрд тоглож чадахгүй. Мөн инээдмийн кинонд дүр бүтээнэ гэдэг надад их хэцүү санагддаг.
7
-Та голдуу яаж амардаг вэ?
-Янз бүр. Жишээлбэл, өчигдөр сайн найз Ленни Кравитецтэй цагийг өнгөрөөсөн. Тэр намайг Рио де Жанейрод болох тоглолтдоо урьсан. Би тийшээ очиж үзэхийн зэрэгцээ амрахаар шийдсэн.
7
-Үнэнийг хэлэхэд дургүй. Надад тоглох нь илүү таалагддаг. Харин би киноны найруулагчаар ажиллахдаа маш олон кино үздэг. Ажлын шаардлагаар. Надад ер нь Александр Пейн, Хирт Локер нараас өөр дуртай найруулагч гэж байхгүй. Бусад найруулагчийн кино сайн байдаг ч онц байдаггүй.
7
-Энэ амьдралыг хамгийн аюултай болгодог зүйлийн тухайд?
-Миний бодлоор бол өдөр бүр та бидний хүлээн авдаг асар их мэдээлэл. Энэ л бидний амьдралыг илүү эмзэг болгодог. Тэгээд ямар нэг зүйлийг яаж хурдан өөрийн болгох вэ гээд л. Энэ нь таны хувьд сайн эсэхийг бараг авч хэлэлцдэггүй. Бид өдөр бүр иймэрхүү асуултыг өөртөө тавьдаг ч тодорхой хариулт алга. Дэлхий дээр цаг үргэлж газар хөдлөлт, цунами болон бусад гамшиг, сүйрэл тохиолдсоор ирсэн. Тохиолдох ч болно. Гэтэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тухай хүмүүст улам их ярих болж, бидэнд сөрөг мэдээлэл өгсөөр байна. Үүнээс болоод хүмүүс стресст өртөж, мэдрэлийн ядаргаанд ордог. Хэрэв хүмүүс нүүн шилжих боломжтой бол энэ тухай урьдчилан сэрэмжлүүлэх хэрэгтэй. Гэтэл та бидний урьдаас сэргийлж чадахгүй ертөнцийн мөхөл энэ тэрийн талаар тогтмол ярих нь огт өөр хэрэг. Энэ нь ямар ч утгагүй. Иймээс л миний дургүй хүрдэг.
7
-Та өнгөт арьст гэх шалтгаанаар сэтгэлийн шарх авч байсан уу?
-Хангалттай гэж хэлмээр байна. Хэтэрхий олон жил өнгөт арьстай гэх шалгаанаар зүрх минь зүсэгдсэн. Намайг 1974 онд Нью Йоркт ирэх үед автобусанд суухыг хориглодог байсан. Одоо ч гэсэн өнгөт арьстай хүмүүс хохирогч болсоор байна. Бурхнаас гуйхад намайг дараа төрөлд минь цагаан залуу болгож төрүүлээрэй. Дараа төрөлдөө цагаан арьстай болж төрөх юмсан.
7
-Та энэ хорвоо ертөнцөд сэтгэл дундуур явдаг бололтой?
-Би хүмүүсийн авир төрхийг хараад үнэхээр урам минь хугардаг. Саяхан сагсан бөмбөг үзлээ л дээ. Сэтгэл догдлом сайхан мөчүүд ар араасаа цуварч байлаа. Гэтэл хүмүүс гар утастайгаа зууралдан, мессэж бичих буюу твиттер”, фейсбүүктээ гэрэл зураг явуулж байх юм. Уг нь түр зуур ч гэсэн интернэтийн сүлжээгээ мартаж, тухайн цаг минутад өрнөж буй тэмцээнээс таашаал авах ёстой. Надад “iPhone” бий, гэхдээ би галзуу хэрэглэгчдийн нэг биш.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ