Майкл Жексонд зориулж хөшөө босгоно
Попын хаан Майкл Жексоны гэгээн дурсгалд зориулж Лондон хотын “Stables Market” худалдааны төвийн урд хөшөөг нь босгохоор болжээ. Энэхүү хөшөө ирэх оны эхээр нээлтээ хийнэ гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хөшөө 198 см-ийн өндөртэйгөөс гадна 1982 онд гаргаж байсан “Thriller” дууны клипэнд гардаг шиг улаан өнгийн савхин өмдтэйгээр нь урлахаар болжээ. Тус хөшөө Британийн нэрт дуучин Эми Уайнхаусын хөшөөний дэргэд байрлах аж. Майклын хөшөөнөөс нэг метрийн цаана Рок-н-Роллын хаан Элвис Преслийн хөшөө байрлах гэнэ.
Хөшөөг босгох бүх зардлыг дуучны дүү Жанет Жексон гаргахаар болжээ. Тэрбээр “Ах минь өнгөрсөн ч түүнийг мартаж болохгүй” гэж жиргэсэн байна. Мөн Майклын охин Парис Жексон “Нью Йорк, Вашингтон, Техаст аавын минь хөшөөг барьж болохгүй гэж үү. Яагаад заавал Лондон” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ