Хайди Клум нөхрөөсөө албан ёсоор саллаа
Сахиусан тэнгэр Хайди Клум хуучин нөхөр Сиэлээсээ албан ёсоор салсан тухай “Associated Press” агентлаг мэдээллээ. Тэд долоон жилийн турш хамт амьдрахдаа дөрвөн хүүхдийн эцэг эх болсон юм. Хосын салалтын бүх хариуцлагыг Хайди хүлээсэн аж. Тэрбээр “Би буруутай. Харамсалтай нь би нэг залуутай таваас илүү жил хамт амьдарч чадахгүй бололтой. Сиэлээс салахыг хүсээгүй ч зүгээр л залхсан” хэмээн хариулжээ.
6
“TMZ” сайтын мэдээлсэнээр “Сиэл эхнэртэйгээр хамт амьдарч байх хугацаандаа хэд хэдэн удаа хуурч байсан” гэж шүүх хурлын үеэр хэлжээ. Модель бүсгүй дөрвөн хүүхдээ өөр дээрээ өсгөх бөгөөд гурван сард нэг удаа экс нөхрөөсөө хүүхдийн тэтгэмж авахаар болсон байна. Хайди нөхрөөсөө албан ёсоор салсаныхаа дараа инстаграмдаа найз залуу Вито Шнабельтай авахуулсан зургаа байршуулаад “Эрх чөлөө” гэж бичжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ